Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн Алтай хотод

Аймгийн сүм хийд, сүсэгтэн олон номын заллага айлтгасны дагуу Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн Алтай хотод 6 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд морилон саатаж байна. Гэгээнтэн Дашпэлжээлин хийдийн болон дагалдан яваа лам хуваргуудын хамтаар цогчин хурал хурж мөн “Хүний үнэт зүйл ба түүнийг хэрхэн олохуй” сэдэвт лекцээ Алтай нутгийн зон олонд уншилаа.